Төв аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүллээ

Төв аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүллээ

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Ц.Улаанхүүгийн нэрэмжит барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглолоо. Тус барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Лхагвадорж үзүүрлэв.

Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн арслан Л.Отгонбаатар, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Даян дэвжээний бөх аймгийн арслан Д.Батбаатар нар шалгарлаа.

Монгол бөхийн өргөөнд болох дараагийн барилдаанууд ирэх амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 26, 27-нд болно. Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Б.Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, хоёрдугаар сарын 26-нд, "Бизкон аудит" ХХК-ний 20 жилийн ойд зориулсан "Монгол улсын начин цолны хүндэтгэл" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 27-нд тус тус болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.