Норвеги дээд амжилт тогтоон багийн дүнгээр тэргүүллээ
“Бээжин-2022” олимпын тэмцээн уралдаан өнөөдөр албан ёсоор өндөрлөж байна. Норвегичууд энэ удаагийн олимпод 84 тамирчны бүрэлдэхүүнтэй ирж, 16 алт, 8 мөнгө, 13 хүрэл, нийт 37 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хол тасархай өнгөллөө. Нэг олимпоос 16 алт авсан нь бүх цаг үеийн дээд амжилт болов. 2010 оны Канад, 2018 оны Герман, Норвеги 14 алт авсан нь өмнөх дээд амжилт байлаа.
Германчууд чарга, бобслей, скелетоноор ихэнх алтаа түүсээр хоёрдугаар байрт бичигдэв. Харин зохион байгуулагч БНХАУ 9 алт, нийт 15 медальтайгаар өвлийн олимпын дээд амжилтаа тогтоолоо. Урд хөршийн тамирчид 2010 оны Ванкуверийн олимпоос 5 алт, нийт 11 медаль авсан нь өмнөх рекорд байв.
Оросын ҮОХ-ны тамирчид медалийнхаа тоогоор зөвхөн Норвегийн ард бичигдсэн ч алтан медалийн тоо цөөн байсан тул эцсийн дүндээ есд орлоо.
Шинэ Зеланд улс өвлийн олимпын анхны алтан медалиа сноубордоор хүртсэн бол Бельги улс 74 жилийн дараа анхны алтан медалиа өөрийн болгожээ. Нийт 28 улс ямар нэг медаль хүртсэн байна.
Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1.Норвеги 16 8 13 37
2.Герман 12 10 5 27
3.БНХАУ 9 4 2 15
4.АНУ 8 10 7 25
5.Швед 8 5 5 18
6.Нидерланд 8 5 4 17
7.Австри 7 7 4 18
8.Швейцар 7 2 5 14
9.Оросын ҮОХ 6 14 14 32
10.Франц 5 7 2 14
11.Канад 4 8 14 26
12.Япон 3 6 9 18
13.Итали 2 7 8 17
14.БНСУ 2 5 2 9
15.Словен 2 3 2 7
16.Финланд 2 2 4 8
17.Шинэ Зеланд 2 1 - 3
18.Австрали 1 2 1 4
19.Их Британи 1 1 - 2
20.Унгар 1 - 2 3
21.Бельги 1 - 1 2
21.Чех 1 - 1 2
21.Словак 1 - 1 2
24.Беларусь - 2 - 2
25.Испани - 1 - 1
25.Украин - 1 - 1
27.Эстони - 1 1 1
27.Латви - - 1 1
27.Польш - - 1 1
Нийт 109 109 109 327
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.