NBA-ын 71 дэх удаагийн Бүх оддын тоглолт хоёр дахь өдрөө Кливлэнд хотод үргэлжилж байна. Ур чадварийн тэмцээний аваргаар Кливлэнд хотын баг /Жарретт Аллен, Дариус Гарланд, Эван Мобли/ аварга авсан бол дараагийн тэмцээн гурван онооны шидэлтийн тэмцээний ялагчид тодорлоо.
Тус тэмцээнд
• CJ McCollum, New Orleans Pelicans
• Трей Янг, Атланта Хоукс
• Зак ЛаВайн, Чикаго Буллс
• Десмонд Бэйн, Мемфис Гриззлис
• Карл-Энтони Таунс, Миннесота Тимберволвес
• Фред ВанВлит, Торонто Рэпторс
• Лук Кеннард, ЛА Клипперс
• Пэтти Миллс, Бруклин Нетс
нар оролцон тоглосон бөгөөд шигшээд Лук Кеннард 28, Трей Янг 22, Карл-Энтони Таунс 22 оноогоор шалгарчээ. Шигшээ шидэлтийн эхэнд Карл-Энтони Таунс 29 оноог авч холын зайн шидэлтийн тэмцээний ялагч боллоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.