Залуу жүдочид энэ оны анхны гран прид өрсөлдөнө

Залуу жүдочид энэ оны анхны гран прид өрсөлдөнө

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, дэлхийн аварга Г.Болдбаатар дасгалжуулагчаар удирдуулсан 19 залуу жүдоч Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо очоод байна.

Тэдний зорилго дээрх хотод 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх явдал юм. Мөн энэ сарын 25-нд Португал Улсын Одивелас хотод очино.

Учир нь тус улсад Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны цувралын эхний гран прид оролцоно. Тэмцээн энэ сарын 28-наас 30-ны хооронд болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.