Үндсэн хуулийн барилдаанд О.Хангай харцага түрүүлэв

Үндсэн хуулийн барилдаанд О.Хангай харцага түрүүлэв

Шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн барилдаанд улсын гарди М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ө.Даваабаатар тэргүүтэй 256 бөх зодоглосноос улсын харцага О.Хангай түрүүлж, улсын гарди М.Бадарч үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын харцага Ө.Даваабаатар, Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Серик, Г.Ганжад нар үлдэв.

Дараагийн барилдаан ирэх амралтын өдрүүдээр үргэлжилнэ. Нэгдүгээр сарын 15-ны 12:00 цагаас Завхан аймгийн Их уул сумын харьяат, өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан, нэгдүгээр сарын 16-ны 12:00 цагаас Жем интернэшнл группийн нэрэмжит “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.