Хакүхо хөлийн хурууныхаа бяцарсан ясны хэлтэрхийг авахуулжээ

Хакүхо хөлийн хурууныхаа бяцарсан ясны хэлтэрхийг авахуулжээ

Бэртлийн улмаас намрын башёг өнжиж буй их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр мэс засалд оржээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээсэн бөгөөд уг гэмтэл нь сэдэрч, аки башёг өнжихөд хүрсэн  юм.

Тэгвэл их аварга мэс засал хийлгэж, хөлийн хурууныхаа бяцарсан ясны хэлтэрхийг авхуулжээ.  Барилдах байтугай хөдөлж явахад ч бэрх бэртэл авсан их аварга өнгөрсөн хугацаанд хэрхэн тэвчээр зааж байсныг эмч нар гайхан шагшицгааж байгаа гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.