14 хүртэлх насны шигшээ багийнхан эх орондоо ирлээ

14 хүртэлх насны шигшээ багийнхан эх орондоо ирлээ

Хөх хотыг наймдугаар сарын 18-нд зорьж, хилийн чанд дахь тэмцээнийхээ аялалыг эхлүүлсэн Монгол Улсын 14 хүртэлх насны хөлбөмбөгийн  шигшээ баг өчигдөр эх орондоо ирлээ.

Тэд эхлээд наймдугаар сарын 20-30-ны хооронд Хөх хотод болсон “Нэг зам, нэг бүс” тэмцээнд амжилттай оролцож,  түрүүлсэн билээ.  Өөрсдөөсөө нэг насаар ах хүүхдүүдтэй тоглож алтан медаль энгэртээ гялалзуулсан шигшээ багийнхан бэлтгэлээ Хөх хотод үргэлжлүүлж байгаад энэ сарын 3-нд Бээжин хотыг зорьсон.

 “Азийн хөлбөмбөгийн холбооны зүүн бүсийн 14 хүртэлх насны фестиваль”-д оролцохоор Бээжинг зорьсон нь тэр. Улмаар тэмцээний  сугалааны үйл ажиллагаа болоход манай шигшээ “Гуам”, “Умард Марианы Аралууд”, “Япон”, “БНСУ”-ын шилэгдмэл хөвгүүдтэй оноолт таарсан билээ.

Тэгвэл фестиваль энэ сарын 4-9-нийн хооронд явагдахад “БНСУ”, “Япон”-ы шигшээ багуудад олон гоолын зөрүүгээр хожигдсон бол “Гуам”-тай эн тэнцүү тоглолтыг үзүүлэн 3:1-ээр хожигдсон. Харин хэсгийнхээ сүүлийн тоглолтыг “Умард Марианы аралууд”-ыг 7:2-оор хожсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

 Шигшээ багийн менежэрээр гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа, ахлах дасгалжуулагч Д.Нанжид, туслах Б.Баярхүү, эмчээр Д.Батчулуун нар ажилласан.  Мөн энэхүү хөлбөмбөгийн наадамд МХБХ-ны шүүгчид болох Э.Нямсайхан, Н.Оргилбаяр гэсэн залуу шүүгчид оролцож туршилага судалаад ирсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.