Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан 50 хувийн дүүргэлттэй болно

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан 50 хувийн дүүргэлттэй болно

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааныг цуцалсан тухай өчигдөр Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдсэн. Ковид19 халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт хангалтгүйн дээр УОК, НОК-ууд нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүйн улмаас олон нийтийн зарим хэсэгт бухимдал үүсэх магадлалтай хэмээн үзэж барилдааныг цуцалж буйгаа мэдэгдсэн юм. Харин өчигдөр үдшийн 23 цагт Улсын онцгой комисс, МҮБХ-ны удирдлагууд хамтран ажиллах шийдвэрт хүрсэн тул бөхийн барилдааныг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахаар болжээ. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 12 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Уг барилдааныг MҮОНТВ, ТВ9, SPS телевизүүд шууд дамжуулах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.