Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаан цуцлагдлаа

Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаан цуцлагдлаа

Үндэсний бөхийн холбооноос Чингис хааны мэлмий гийсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны 12.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах зар түгээж, тасалбараа цахимаар борлуулж эхэлсэн.

Гэвч өнөө орой /2021.11.04/ 19.00 цагийн орчимд Монголын үндэсний бөхийн холбооны цахим хуудсаар “Барилдаан цуцлагдлаа. Цар тахлын халдвар буурч байгаа боловч вакцины III тунгийн асуудлаар төрийн байгууллагууд мөн УОК, НОК-ынхон нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүй байна.

Үүний улмаас олон нийтийн зарим хэсэгт бухимдал үүсэх магадлалтай хэмээн төрийн байгууллагууд барилдааныг хамтран зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдсэнд бөх сонирхогч, үзэгч олон нийт, шууд дамжуулахаар зэхсэн телевизийн хамт олноос хүлцэл эрье. Тасалбар худалдан авсан иргэдэд төлбөрийг буцаан шилжүүлэх болно” гэсэн мэдэгдэл хийлээ.

Барилдаан цуцлагдсан тухай мэдээлэл нь иргэдийг бухимдуулсан бөгөөд Үндэсний бөхийн холбооноос гаргасан энэхүү мэдэгдлийн дараа УОК-ийн Нэгдсэн шуурхай штабаас дараах тайлбар хийсэн юм.

Тайлбарт: 
Иргэд олон нийтээс Монгол бахархалын өдрийн Бөхийн барилдааны талаар санал хүсэлтүүд их ирж байна. Засгийн газар, УОК-иос үндэсний бөхийн барилдааныг хойшлуулж, цуцлаагүй болно. Харин Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав барилдаан зохион байгуулах бэлтгэл хангагдаагүй тул барилдааныг хойшлууллаа гэдгээ УОК-ын шуурхай штабт хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн. 

УОК, НОК үзвэр үйлчилгээ, соёл урлаг зэрэг олон нийтийн арга хэмжээг холбогдох журмын хүрээнд, танхимын 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулах талаар иргэн аж ахуйн нэгжүүдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, бүх талаар дэмжиж хамтран ажиллаж байгаа болно гэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.