Лос Анжелес Лейкэрс эцсийн мөчид ялалт байгууллаа

Лос Анжелес Лейкэрс эцсийн мөчид ялалт байгууллаа

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Хьюстон Рокетс багтай тоглолоо. Хоёр өмнөх тоглолтод нь Лейкэрс илүүрхэж ялсан бол энэ удаа эхний хагасыг зургаан онооны дутуу дуусан бол шийдвэрлэх үеийн сүүлчийн мөчид хоёр оноогоор илүү гарч ялалт байгууллаа. Улмаар таван хожил, гурван хожигдолтой болж өрнөд бүсийн гуравт бичигдэж байгаа бол Рокетс 1 хожил, зургаан хожигдолтой болж өрнөд бүсийн сүүлийг мушгиж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 30 оноо, 4 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 27 оноо, 9 самбар, 3 хаалт, Рассел Уэстбрүүк 27 оноо, 9 самбар, 7 дамжуулалт, сэлгээнээс Кармело Энтони 15 оноог авчээ. Эсрэг багаас Кристиан Вүүд 26 оноо, 16 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол энэ жилийн драфтын тэргүүн сонголт Жэйлин Грин 24 оноо, Жэйсэн Тате 20 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Детройт Пистонс 89 : 117 Милуоки Багс
Даллас Мавирекс 110 : 125 Майами Хит
Юта Жазз 119 : 113 Сакраменто Кингс
Финикс Санс 112 : 100 Нью Орлеан Паликанс
Лос Анжелес Лейкерс 119 : 117 Хьюстон Рокетс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.