Роналдо аваргуудын лигт 139 дэх гоол орууллаа

Роналдо аваргуудын лигт 139 дэх гоол орууллаа

Аваргуудын лигийн хэсгийн шатны дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Италийн Аталанта клуб талбайдаа Английн Манчестер Юнайтед клуб тоглож 2-2 харьцаагаар тэнцсэн бөгөөд Манюгаас орсон хоёр гоолыг Криштиану Роналдо оруулсан билээ. 

Улмаар аваргуудын лигийн тоглолтод нийт 139 гоол оруулжээ. Мөн тэрбээр аваргуудын лигийн эхний дөрвөн тоглолтод бүгдэнд нь гоол оруулж буй нь 2003 оны дөрөвдүгээр сард  Рүүд Ван Нистелройн тогтоосон 9 тоглолт дараалж гоолдсон амжилтын ард бичигдлээ.

Тэрбээр дөрвөн тоглолтод тоглолтод оролцохдоо таван гоолыг оруулсан бөгөөд тус гоолууд нь 90+5 минутад хожлын гоол /Вийярреалийн эсрэг/, 81 минутад хожлын гоол /Аталантагийн эсрэг/, 91 минутад тэнцүүлсэн гоол /Аталантагийн эсрэг/ тус тус оруулжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.