“Манчестер Юнайтед” Ибрахимовичид шинэ гэрээ санал болгохоор төлөвлөж байна

“Манчестер Юнайтед” Ибрахимовичид шинэ гэрээ санал болгохоор төлөвлөж байна

Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын удирдлагууд багийнхаа довтлогч Златан Ибрахимовичийн гэрээг сунгахаар төлөвлөж байгаа ажээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Улаан чөтгөрүүд” Швед довтлогчид гурван жилийн гэрээ санал болгох гэж байгаа юм байна.

Ибра “Манчестер Юнайтед” клуб өнгөрсөн долдугаар сарын 1-нд ирсэн бөгөөд нэг жилийн гэрээтэй байгаа. Тэрбээр премьер лигийн эхний дөрвөн тойрогт 4 гоол оруулсан юм.  Түүний энэхүү сайн тоглолт “Манчестер Юнайтед”-ын удирдлагуудад гэрээ сунгахаар яаравчлахад хүргэсэн бололтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.