Хятад медалийнхаа тоогоор тэргүүлж байна

Хятад медалийнхаа тоогоор тэргүүлж байна

Бразилын Рио де Жанейро хотноо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн паралимпийн наадам зохион байгуулагдаж, 15 дахь удаагийн наадмын медалийн эзэд тодорсоор байна. Одоогоор медалийнхаа тоогоор БНХАУ-ын тамирчид  хошуучилж байгаа бол хоёрдугаарт Их Британи, гуравдугаарт Украин бичигдэж байна.

Тодруулбал, Хятад паралимпоос 97 медаль авсан бол  Их Британи 56 медальтайгаар араас нь нэхэж явна.  Алтан медалийн хувьд Хятад 39, Их Британи 23, Украин 18 медаль авчээ. Харин Монгол улсын хувьд нэг хүрэл медальтайгаар 64 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.