Аравдугаар сарын 3-нд 128 бөхийн барилдаан болно

Аравдугаар сарын 3-нд 128 бөхийн барилдаан болно

Улсын харцага, Гавьяат дасгалжуулагч Г.Элбэгийн эмчилгээний зардалд зориулсан “Дүүрэн сэтгэлийн ерөөл” нэртэй багийн халз барилдаан ирэх сарын  03-нд үзэгчгүйгээр зохион байгуулагдах юм.

Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглох аж. 

Барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 30, 10-р сарын 01-ний өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэх талаар МҮБХ-ноос мэдээллээ.

Барилдаанд зодоглох улсын цолтой 16 бөхийн нэр: 

  • Улсын аварга П.Бүрэнтөгс
  • Улсын арслан Э.Оюунболд
  • Улсын заан М.Бадарч
  • Улсын харцага О.Хангай, Д.Анар, Д.Бат-Эрдэнэ, Б.Зоригтбаатар
  • Улсын начин Б.Орхонбаяр, Л.Лха-Очир, Б.Ганхуяг, Д.Амарсайхан, Ц.Бямба-Очир, Б.Серик, Б.Даваа-Очир, Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ нар зодоглох аж. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.