Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цол хүртсэн анхны башёдаа түрүүлсэн 9 дэхь бөх болов
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 15 дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр озеки Шодайтай барилдаж давлаа. Улмаар 13 даваа, хоёр унаатай болсон бөгөөд ёкозүна цолтой барилдсан анхны башёдаа түрүүлж дээд зиндаанд барилдсанаас хойш 5 дахь түрүүгээ хүртэж эзэн хааны цом өргөлөө. Аварга цол хүртсэн анхны башёдаа түрүүлсэн 9 дэх бөх болов. Энэхүү түрүү нь Монголчуудын макүүчи дэхь 92 дахь түрүү байлаа.
Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр маэгэширагийн 4-өөс барилдаж байгаа Даэйшотой барилдаж өвдөг шороодлоо. Улмаар найман даваа, долоон унаатай болж башёг өндөрлүүллээ.
Харин маэгэширагийн 2-оос барилдаж байгаа Кирибаяама Б.Лхагвасүрэн өчигдөр маэгэширагийн 16-аас барилдаж байгаа Чиёомарүтэй барилдаж давлаа. Улмаар есөн даваа зургаан унаатай болж башёг өндөрлүүллээ.
Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах монгол бөхчүүд зодоглоно.
-
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13-2
-
Комүсүби Ичиножо А.Ичинноров 8-7
-
М-1 Хошорюү С.Бямбасүрэн 5-8 /2 өдөр гэмтсэн/
-
М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 9-6
-
М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-9
-
М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 5-10
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.