Ливэрпүүл тэнцэж, Маню хожигдлоо

Ливэрпүүл тэнцэж, Маню хожигдлоо

Английн премьер лигийн зургадугаар тойргийн тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө Манчестер Юнайтед клуб талбайдаа Астон Вилла клубтэй тоглож 0-1 харьцаагаар хожигдлоо. Тус тоглолтын цорын ганц гоолыг 88 минутад Кортни Хоз оруулжээ.

Харин Брентфорд талбайдаа Ливэрпүүлтэй тоглож 3-3 харьцаагаар тэнцлээ. Брентфордоос 27 минутад Пиннок салхийг нээж, 63 минутад Янельт, 82 минутад Висса нар оруулсан бол  Ливэрпүүлээс 31′минутад Диогу Жота, 54 минутад Салах, 67 минутад Джонс нар оруулжээ.

Улмаар Ливэрпүүл 14 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байгаа бол түүний араас Сити, Челси, Маню, Эвертон клубүүд 13 оноотойгоор араас нь нэхэж байна.

Тавдугаар тойргийн тоглолтын үр дүн

Челси 0 : 1 Манчестер Сити 
Манчестер Юнайтед 0 : 1 Астон Вилла 
Уотфорд 1 : 1 Ньюкасл 
Эвертон 2 : 0 Норвич 
Лидс 1 : 2 Вест Хэм 
Лестер 2 : 2 Бернли 
Брентфорд 3 : 3 Ливерпүүл 
Саутгемптон – : – Вулверхэмптон 
Арсенал – : – Тоттенхэм 
Кристал Пэлас – : – Брайтон

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.