Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтийн төрөлд тавдугаар байр эзэллээ

Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтийн төрөлд тавдугаар байр эзэллээ

Бразилын Рио хотноо паралимпийн 15 дугаар болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө манай тамирчдаас жүдо бөхийн 60 кг-ын жинд барилдсан Б.Ууганхүү хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан.

Тэгвэл  бөөрөнцөг түлхэлтийн төрөлд өрсөлдсөн манай тамирчин Г.Цогтгэрэл тавдугаар байр эзэлж, чамлахааргүй амжилт гаргалаа.  Хөнгөн атлетикийн F57 буюу суугаа түлхэлтийн төрөлд өрсөлдсөн манай тамирчин  8 метр 59 см түлхжээ.

 Бөөрөнцөг шидэлтийн тэргэнцэртэй суугаа төрөлд Алжир, АНУ, Бразил, Болгар, Герман, Сенегал, Нигер, Мексик, Монголын нийт 12 тамирчин өрсөлдсөн юм байна. Г.Цогтгэрэл есдүгээр сарын 15-ны өдөр зээрэнцэг шидэлтийн төрөлд хүч сорих ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.