Пушкашын академид суралцах хүүхдүүдийг өнөөдөр үднэ

Пушкашын академид суралцах хүүхдүүдийг өнөөдөр үднэ

Монголын Хөлбөмбөгийн холбоо өсвөр, идэрчүүдийн шилдэг тоглогчдоо Унгарын алдарт Бушкаш академид жилийн хугацаатай, үнэ төлбөргүйгээр суралцуулах болжээ. Тус академид суралцах дөрвөн хүүхдийг тодруулах сонгон шалгаруулалт 15, 16, 17, 19 хүртэлх дөрвөн насны ангилалын дагуу өнгөрсөн сард явагдсан.

 Шалгаруулалтын дүн гарахад “Хараацай” багийн Б.Амгаланбат /U15/ дээд лигийн “Хоромхон”-ы гарааны тоглогч Г.Ганбаяр (U-16), “Улаанбаатар” клубын О.Хантэнгэр (U17), Нэгдүгээр лигийн “Бешикташ” багт тоглодог Д.Тэмүүлэн (19) нар ховорхон тохиох боломжийн эзэд болсон байна.  Эдгээр тоглогчид бүгд өөрсдийн насандаа шилдэгт тооцогддог төдийгүй бага залуу насандаа дээд лигийн тэмцээнд өрсөлдсөн авъяаслаг тамирчид юм.

Хилийн чандад суралцахаар болсон хөвгүүд маань зорьсон газартаа сайн суралцах юм бол Испаний алдарт “Реал Мадрид”-ын академируу ч шилжих боломжтой юм байна.  Тэгвэл Унгарт хөлбөмбөгийн академид суралцахаар шалгарсан тамирчдыг үдэх ёслол өнөөдөр  12:00 цагт МХБХ-ны байранд болох юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.