АНУ-ын сагсан бөмбөгийн баг Францын хожиж Алтан медаль хүртлээ

АНУ-ын сагсан бөмбөгийн баг Францын хожиж Алтан медаль хүртлээ

“Токио -2020” Зуны олимпийн XXXII наадмын сагсан бөмбөгийн аваргын төлөөх тоглолт Франц болон АНУ-ын багуудын хооронд боллоо. Өмнө нь хоёр хэсгийн тоглолтод таарч тоглосон бөгөөд Нэгдсэн улсын шигшээ хожигдоод байсан билээ. Тоглолтын эхний үеийн эхэнд Франц тэргүүлж байсан ч үеийн төгсгөлд гүйцэгдэж дөрвөн онооны зөрүүтэйгээр дуусгасан бол хоёр, гуравдугаар үед онооны зөрүүг найм болгожээ. Шийдвэрлэх үед Францын шигшээ онооны зөрүүг ойртуулж чадсан ч илүү гарч чадалгүй 82-87 харьцаагаар АНУ-ын баг хожлоо.

Улмаар 16 дахь олимпын алтан медалийн хүртэж байгаа сүүлийн дөрвөн жил дараалж хүртжээ. Тус тоглолтод Кэвин Дурант 29 оноо, 6самбар, 3 дамжуулалт, нэг хаалтаар багаа тэргүүлсэн блд Жейсон Тэйтум 19 оноо, Димиан Лилард, Жрью Холидэй нар 11 оноог тус тус авчээ. Францаас Эван Фоурнер 16 оноогоор багаа тэргүүлжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.