Т.Тулга эзэн орны тамирчинд ялагдлаа

Т.Тулга эзэн орны тамирчинд ялагдлаа

Өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр Монголын дөрвөн тамирчин чөлөөт бөхийн дэвжээнд зодоглоно.

Эрэгтэйчүүдийн 65кг-ийн жинд Т.Тулга зодоглоно. Түүний эхний өрсөлдөгч 2018 оны дэлхийн аварга, 2020, 2021 оны Ази тивийн аварга Японы Такуто Отогуротой барилдаж 6-3 харьцаагаар ялагдлаа. 

Барилдаан дөнгөж эхлэнгүүт япон бөх манай хүний ард нь гарч, хоёр оноо салгав. Т.Тулга сугадсан барьцнаас тонгорох мэх хийхийг оролдсон ч дутуудсан. Харин хоёрдугаар үед өрсөлдөгч нь дахин хоёр удаа ард гарч, оноо түүснээр 6:0-ээр тэргүүлж эхлэв. Барилдааны төгсгөлд манай хүн дайрч өрсөлдөгчөө хоёр удаа дэвжээнээс гарган оноо авснаар эцсийн дүндээ 6:3-оор ялагдлаа.

Такуто Отогуро финалд шалгарвал манай бөх дагаж барилдах боломж гарч ирнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.