Өнөөдөр чөлөөт бөхийн дөрвөн тамирчин барилдахаас хоёр нь медалийн төлөө барилдана
Өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны өдөр Монголын дөрвөн тамирчин чөлөөт бөхийн дэвжээнд зодоглоно.
10:44 цагт: Эрэгтэйчүүдийн 65кг-ийн жинд Т.Тулга зодоглоно. Түүний эхний өрсөлдөгч эзэн орны тамирчин буюу Японы бөх Такуто Отогуротой барилдана.
10:44 цагт: Эмэгтэйчүүдийн 50кг-ийн жинд Ц.Намуунцэцэг зодоглоно. Түүний эхний өрсөлдөгч эзэн орны тамирчин буюу Японы бөх Юи Сусакитэй барилдана.
19:10 цагт: Эрэгтэйчүүдийн 125кг-нд М.Лхагвагэрэл хүрэл медалийн төлөө ур чадвараа сорихоор Кыргызстаны А.Лазарев болон Туркийн Т.Акгюль нарын ялсантай барилдана.
20:05 цагт: Эмэгтэйчүүдийн 53кг-нд Б.Болортуяа хүрэл медалийн төлөө ур чадвараа сорихоор Камеруны Ж.Эссомбе болон Польшийн бөх, Европ тивийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Р.Засина нарын ялсантай "Токио-2020" Олимпийн дэвжээнд гарна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.