Өнөөдөр манай дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

Өнөөдөр манай дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

Өнөөдөр манай улсын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. Энэ өдөр хүндийн өргөлтийн тамирчид тэмцээнээ эхлүүлнэ.

07:30. Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны хоёрдугаар дасгалд Э.Даваахүү цэц сорино.  Тус төрөлд нийт 27 тамирчин оролцож байгаагаас манай тамирчин эхний өдрийн байдлаар 23-т жагсаж байна.

Хамгийн өндөр оноотой зургаан тамирчин финалд шалгарна. (UBS, SBN, VTV)

10:50. Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг жинд Э.Билэгсайхан өрсөлдөнө. Тэрээр "B" хэсэгт Гватемал, Куба, Бельгийн тамирчидтай хүч үзнэ. (UBS, SBN, VTV)

10:58. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жинд С.Батцэцэг зодоглоно. Тэрээр эхний шатанд Францын Кумба Ларроктой барилдана.

Ялбал шөвгийн наймд Канад, ОХУ-ын тамирчдын ялсантай барилдана. (C1, ETV, TV5)

14:50. Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жинд М.Анхцэцэг өрсөлдөнө. Тэрээр "А" хэсэгт АНУ, Франц, Хятад, Доминикан, Венесуэл, Эквадор, Чили, Молдав улсын тамирчидтай хүч үзнэ. (UBS, SBN, VTV)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.