Гавьяат тамирчин Э.Цэндбаатар шөвгийн 8-н тоглолтод ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар шөвгийн 8-н тоглолтод ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын боксын эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар Оросын үндэсний олимпын хорооны /ОХУ/ тамирчин Алберт Батиргазиэвтэй зодолдож 3-2 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.

Тоглолтын дэвжээний шүүгчээр Алжирын шүүгч ажилласан бол онооны шүүгчээр Куба, Казахстан, Литви, Аргентин, Тунисийн шүүгчид ажиллалаа.
 
Шүүгчдийн оноо өгсөн байдал:
  • Нэгдүгээр үе: Альберт Батыргазиев 0-5 /9-10; 9-10; 9-10; 9-10; 9-10;/ Э.Цэндбаатар
  • Хоёрдугаар үе: Альберт Батыргазиев 2-3 /9-10; 10-9; 10-9; 9-10; 9-10;/ Э.Цэндбаатар
  • Гуравдугаар үе: Альберт Батыргазиев 5-0 /10-8; 10-9; 10-9; 10-9; 10-9;/Э.Цэндбаатар
Кубийн шүүгч гуравдугаар үед Э.Цэндбаатарт 8 оноо өгснөөр нийт онооны зөрүүгээр Оросын боксчинд ялалтыг өглөө.
 
Улаан булангаас гарч тулалдсан 24 настай, Э.Цэндбаатар эхний шатанд Кенийн Николос Оконго Окотыг 3-2 харьцаагаар, хоёрдугаар шатанд Вьетнамын боксчин Нгуен ван Дуоныг 5-0 харьцаагаар хожсон билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.