Кайл Кузма: Миний хувьд жигүүрээ дэлгэн нисэх цаг ирлээ

Кайл Кузма: Миний хувьд жигүүрээ дэлгэн нисэх цаг ирлээ

Өчигдөр Лос Анжелес Лэйкерс баг Рассэл Уэстбрүүк, 2024, 2028 оны драфтын 2 дугаар тойргийн эрхүүдийг авч оронд Кайл Кузма, КСР, Монтрез Харрэл, драфтын 22 дахь сонголт хийх эрхийг Вашингтон Уйзардс багт өгсөн билээ. Тэгвэл энэ наймааны талаар Кайл Кузма өөрийн цахим хуудсанд сэтгэгдэл оруулжээ. Тэрбээр

"Лэйкерсийн фенүүдээ бидний аялал гайхалтай байлаа. 21 настай залуу энд ирэхэд та нар гараа дэлгэн угтан авсан. Энэ лигт орж ирээд би Роб, Женни, Мэжикт нэг л зүйлийг хэлж байлаа. Би ямар нэг онцгой зүйлийн хэсэг нь болмоор байна, 17 дахь аваргын цомыг авахад тусалмаар байна гэж. Тиймээ бид чадсан. Би өөрийнхөө туулж өнгөрүүлсэн аялалаас юуг ч нь өөрчлөхийг хүсэхгүй байна. Алдаа оноотойгоо надад сургамж болж байлаа. ЛА-д байх хугацаандаа би дэлхийн хамгийн шилдэг тоглогчдоос сагсан бөмбөгийг суралцлаа. Миний хувьд жигүүрээ дэлгэн нисэх цаг ирлээ. ЛА-дээ хайртай. Насан туршийн Лэйкер байх болно" хэмээжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.