Швейцарийн шигшээ Португалыг хожиж, хэсгээ тэргүүлэв

Швейцарийн шигшээ Португалыг хожиж, хэсгээ тэргүүлэв

Дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын бүсийн тэмцээний эхний тойргийн тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө В хэсгийн гурван тоглолт боллоо. Энэ хэсэгт багтсан хамгийн хүчтэй баг болох Европын аварга Португалын шигшээ баг эхний тойрогтоо Швейцартай тулж, 2:0-ээр хожигдлоо.

Португалын шигшээгээс Роналдо гэмтлийн улмаас багтаа тус хүргэж чадаагүй. Гэвч Европын аварга болсон бүрэлдэхүүн нь тэр чигээрээ талбайд гарсан ч Швейцарийг барсангүй. Тоглолтын 23 дахь минутад Эмболо тооны харьцааг нээсэн бол 30 дахь минутад Мехмеди нэгийг нэмсэн байна.

Энэ хэсэгт багтсан Латвийн шигшээ баг Андоррагийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авсан. Харин Ферарын арлуудын шигшээ Унгартай хуурай тэнцэж, нэг оноо салгасан юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.