“АПУ” компани Д.Отгондалайд хоёр өрөө байр бэлэглэлээ

“АПУ” компани Д.Отгондалайд хоёр өрөө байр бэлэглэлээ

Рио-2016 Олимпийн наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин Д.Отгондалайг “АПУ” ХК-ын хамт олон өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Улмаар тус компанийн зүгээс түүнд  “RIVER STONE” хотхонд хоёр өрөө байр бэлэглэсэн юм. 

ОУХМ Д.Отгондалай  2014 оноос АПУ ХК-ийн тамирчин болсон аж. Улмаар тэр жилдээ Инчион-2014 Азийн наадмын аварга болсон байна. Харин  2015 онд Ази тивийн аварга, 2016 онд РИО-2016 Олимпийн наадмын хүрэл медаль хүртэж монгол түмнээ баярлуулсан билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.