Л.Сосорбарам энэ удаагийн ДАШТ-д 7-р байр эзэллээ

Л.Сосорбарам энэ удаагийн ДАШТ-д 7-р байр эзэллээ
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн өчигдөр буюу зургадугаар сарын 07-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлсэн билээ.
 
"Будапешт-2021"  насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хоёр дахь өдөр эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.
 
Эмэгтэй 52 кг жинд ОУХМ Л.Сосорбарам торгуулийн тойрогт Жифэн Примотой барилдаж базари үнэлгээгээр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлж энэ удаагийн ДАШТ-д 7-р байр эзэллээ.
 
Тэрбээр С хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогтоо эхний тойрогтоо Мозамбикийн тамирчин Жакира Феррейратай барилдаж цэвэр ялсан бол хоёрдугаар тойрогтоо Гүржийн Мариам Жанашвилитай таарч базари үнэлгээгээр ялалт байгуулжээ. Улмаар гуравдугаар тойрогт Казакстаны бөх Нурсулу Ералиеватай барилдаж цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Испаний бөх Ана Периз Бокст базари үнэлгээгээр ялагджээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.