Ярден Жебри Олимпийн медалиа худалдаж, өвчтэй хүүхдэд хандивлажээ

Ярден Жебри Олимпийн медалиа худалдаж, өвчтэй хүүхдэд хандивлажээ

Ирзаилын жүдо бөхийн тамирчин Ярден Жерби олимпийн хүрэл медалиа худалджээ.  Тэрбээр хорт хавдартай гэж оношлогдсон бага насны хүүхдийн эмчилгээний зардлыг олохын тулд Риогийн олимпоос авсан хүрэл медалиа  дуудлагаар худалдсан бөгөөд түүний медаль 46700 еврогийн үнэ хүрсэн байна.

Тамирчин бүсгүй “Ebay” дуудлага худалдааны сайтад медалиа долоо хоногийн турш байрлуулсны эцэст дээрх хэмжээний үнэд хүрчээ. Улмаар Израилын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн эмчилгээнд хандивлан буян үйлджээ.

Ярден Жерби Риогийн олимпийн жүдо бөхийн 63 кг-ийн жинд зодоглон, Японы бөх Микү Таширог ялж, хүрэл медаль хүртсэн билээ. Мөн тэрбээр 2013 оны Жүдо бөхийн ДАШТ-аас алтан медаль хүртэж байв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.