Английн шигшээ эхний хожлоо авлаа

Английн шигшээ эхний хожлоо авлаа

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2018 онд Орост болох билээ. Тэгвэл дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд өнгөрсөн шөнө эхэллээ. Европын аваргаас хойш шинэ дасгалжуулагчтай болсон Английн шигшээ баг F  хэсэгт багтаж, эхний тоглолтоо Словакийн талбайд хийж, эцсийн мөчид 0:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 90+5 дахь минутад Лаллана оруулж, багтаа 3 оноо авчирчээ.

Тэгвэл энэ хэсгийн нөгөө тоглолт Мальт болон Шотландын хооронд болж, зочин баг өрсөлдөгчөө 1:5-аар бутниргэж, 3 оноо авлаа. Ингэснээр хэсгээ тэргүүлж байгаа юм. Талбайн эздээс нэр төрийн ганц гоолыг 13 дахь минутад Эффионг оруулсан байна. Харин зочдоос 9, 61, 84 дэх минутад Роберт Снодграас хет-трик хийж гангарсан юм. Тэгвэл Марин 53, Стевен Флетчер 78 дахь минутад тус бүр нэгийг нэмэрлэжээ.

F хэсгийн гурав дахь тоглолт Литва болон Словены шигшээн хооронд болж, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр нэг нэг оноотой салж, гараагаа амжилттай эхлүүлсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.