Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр давбал, Нацү башёд түрүүлнэ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр давбал, Нацү башёд түрүүлнэ
Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 13 дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Башёг тэргүүлэгч озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр нутгийн бөх Ичиножо А.Ичинноровтой барилдаж, 12 дахь даваагаа авав. 
 
Тэрбээр ийнхүү башёг 12 даваа, нэг унаатай тэргүүлж яваа бөгөөд өнөөдөр давбал Нацү башёд түрүүлэх болзлоо хангана. Харин түүний араас озэки Такакэйшо, Эндо нар арван даваа, гурван унаатай нэхэж байна. Түүний хувьд башёгийн 12 дахь өдөр Ичиножо А.Ичинноровтой барилдаж давсан юм. Монгол бөхчүүдийн хувьд
 
Ичиножо А.Ичинноров найман даваа, тав унаатай,
 
Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваа, долоон унаатай,
 
Чиёошома Г.Мөнхсайхан зургаан даваа, долоон унаатай,
 
Хошорюү С.Бямбасүрэн зургаан даваа, долоон унаатай,
 
Кирибаяама Б.Лхагвасүрэн дөрөв даваа, есөн унаатай тус тус башёг үргэлжүүлж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.