Мемфис Гриззлис баг ГС Уорриорсыг талбайд нь хожиж, өрнөд бүсийн 8-аар гарлаа

Мемфис Гриззлис баг ГС Уорриорсыг талбайд нь хожиж, өрнөд бүсийн 8-аар гарлаа

NBA-ын плэйоффын өрнөд бүсийн сүүлийн эрхийн төлөөх тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Мемфис Гриззлис багтай тоглож нэмэлт цагт 117-112 харьцаагаар Гриззлис хожлоо. Улмаар тэд өрнөд бүсийг тэргүүлсэн Юта Жазз багтай учраа таарч байгаа бөгөөд нөгөөдөр өглөө тоглоно.

Тус тоглолтод Жа Морант 35 оноо, 6 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Диллон Брүүкс 14 оноо, сэлгээнээс Грейсон Аллен 12 оноог авчээ. Эсрэг багаас Стифэн Көрри 39 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Андрей Уйгинс 22 оноогоор тусалжээ.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.