“Севилья” Насриг авах оролдлого хийнэ

“Севилья” Насриг авах оролдлого хийнэ

Испанийн “Севилья” клуб Английн “Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Самир Насриг авах оролдлого хийх юм байна. Тус клубын спорт хариуцсан захирал Мончи Франц тоглогчийг шилжүүлж авах хэлэлцээр хийхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн ажээ.

“Севилья”-гаас Насриг “Бешикташ” клуб ч сонирхож байгаа юм байна. Хэрвээ хэлэлцээр хийгээд, асуудал шийдэгдэнэ гэвэл өнөө, маргаашийн дотор ямар нэгэн шийдэлд хүрэх бололтой.

Насри премьер лигийн гуравдугаар шатанд “Вест Хэм”-ийн эсрэг сэлгээгээр талбайд гарч, тун давгүй тоглосон. Пеп түүнийг улирал эхлэхээс өмнө илүүдэл жинтэй энэ тэр гэж гоочилж байсан ч ийн талбайд гаргасан билээ. Тэгэхээр Насри багаасаа явахгүй ч байж магадгүй юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.