Левандовски хет-трик хийж, “Байерн” эхний хожлоо авлаа

Левандовски хет-трик хийж, “Байерн” эхний хожлоо авлаа

Европын улсуудын хөлбөмбөгийн лигийн шинэ улирал эхэлж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө Германы Бундес лигийн 2016-2017 оны улирлын тоглолт эхэллээ. Шинэ улирлын салхийг хагалж “Байерн Мюнхэн” талбайдаа “Вердер” клубыг хүлээж авч, 6:0-ээр бутниргэлээ. Ингэснээр эхний хожлоо авч, хүснэгтийн тэргүүнд заларч байгаа юм.

Тоглолтын 9 дэх минутад Алонсо тооны харьцааг нээсэн бол 13, 46, 77 дахь минутад Левандовски  гурвыг оруулж, форм сайтай байгаагаа харуулав. Мөн энэ тоглолтын 66 дахь минутад Лам нэг гоол оруулсан бол Ребири 73 дахь минутад гоолдож чаджээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.