Кавани “ПСЖ”-тэй гэрээгээ сунгаж, жилд 8 сая еврогийн цалин авна

Кавани “ПСЖ”-тэй гэрээгээ сунгаж, жилд 8 сая еврогийн цалин авна

Францийн “ПСЖ” клубын довтлогч Эдинсон Каваниг “Ювентус” болон “Атлетико” клубүүд сонирхож байсан ч тэрбээр Парист үлдэж магадгүй байгаа ажээ. Gianlucadimarzio.com-ийн мэдээлж байгаагаар “ПСЖ” клубтэй 4 жилийн гэрээ байгуулахаар ойрхон байгаа аж.

Хэрвээ шинэ гэрээ байгуулбал тэрбээр жилд 8 сая еврогийн цалин авах бөгөөд урамшууллын 2 сая ч нэмэгдэх юм байна. Кавани өнгөрсөн улиралд Францийн лигт 32 тоглолтод оролцож, 19 гоол оруулж, 6 оновчтой дамжуулалт өгчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.