Чили хэсгээсээ хоёроор гарлаа

Чили хэсгээсээ хоёроор гарлаа

АНУ-д болж байгаа Америкийн цомын тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж байна. Өнөөдөр өглөө D хэсгийн эхний тоглолт болсон. Хожсон нь хэсгээсээ хоёроор гарах байсан Чили болон Панамын шигшээн тоглолт жинхэн утгаараа гал гарсан тулаан байна. Энэ тоглолтод Чили шийр зааж, өрсөлдөгчөө 4:2-оор буулгаж авсан юм. Ингэснээр Аргентины араас хоёроос гарах боломжтой боллоо.

Тоглолтын 15, 43 дахь минутад Чилийн шигшээгээс Варгас хоёрыг оруулсан. Улмаар Санчес 50, 89 дэх минутад хоёрыг нэмсэн юм. Тэгвэл Панамаас 5 дахь минутад Камарго нэгийг оруулсан бол 75 дахь минутад Арройо гоолджээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.