Монголын баг Канад, Тайланд, Малайзтай нэг хэсэгт багтлаа

Монголын баг Канад, Тайланд, Малайзтай нэг хэсэгт багтлаа

Дэлхийн Оюутны лигийн Финалд өрсөлдөхөөр Монгол Улсын баг БНХАУ-ын Шиамень хотноо очоод байна. Тэмцээн маргааш эхэлнэ. Тэмцээний албан ёсны нэр нь 3x3 FISU World Universiy League-2017 Final ба 2017 онд зохион байгуулагдсан тивийн аваргууд, тэмцээнүүдээс шалгарсан шилдэг багуудын тулаан юм.

Манай баг өнгөрөгч 4-р сард Малайзад Азийн Оюутны аваргад алтан медаль авснаар энэхүү Финалыг зорих эрхтэй болсон. Энэхүү Финалд ФИБА 3х3-ийн мэргэжлийн тэмцээнд оролцон Их Дуулга (World Tour)-д оролцож байсан багууд ч ирсэн байгаа аж.

"FISU World University League-2016 Final"-д түрүүлсэн баг Мексик Улсад болох ФИБА 3х3 Их Дуулгад оролцох эрх авах юм байна.

Багуудын хэсэгт хуваагдсан байдлыг танилцуулбал:

А хэсэгт:
1. Серби
2. Аргентин
3. Чили
4. Сенегал

B хэсэгт:
1. ОХУ
2. Шинэ Зеланд
3. Уганда
4. Австрали

С хэсэгт:
1. БНХАУ
2. Франц
3. Индонези
4. Иран

D хэсэгт:
1.Канад
2. МОНГОЛ
3. Тайланд
4. Малайз

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.