Месси Европын тавцанд 99 гоол орууллаа

Месси Европын тавцанд 99 гоол орууллаа

Аваргуудын лигийн хүрээнд “Барселона” клуб талбайдаа “Ювентус”-ыг хүлээж авч, хэсгийн эхний тоглолтоо хийж, 3:0-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод “Барселона”-гийн супер од Месси хоёр гоол оруулж, дубль хийсэн юм. Ингэснээр тэрбээр Европын цомын хүрээнд 98, 99 дэх гоолоо оруулж, бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна.

Түүний оруулсан 99 гоолын 96 нь Аваргуудын лигийнх юм. Тэгвэл бүх цаг үеийн мэргэн бууч нь “Реал Мадрид”-ын Криштиано Роналдо. Тэрбээр Европын тавцанд 108 гоол оруулсан. Түүний 105 нь Аваргуудын лигт оруулсан гоол билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.