“Манчестер Юнайтед”, “ЦСКА” эхний хожлоо авлаа

“Манчестер Юнайтед”, “ЦСКА” эхний хожлоо авлаа

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2017-2018 оны улирал хөшгөө нээлээ. Өнгөрсөн шөнө эхний дөрвөн хэсгийн тоглолтууд болсон юм. Тэгвэл А хэсэгт багтсан Английн “Манчестер Юнайтед” клуб энэ тойрогт “Базель” клубыг талбайдаа хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 3 оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэллээ.

Тоглолтын 35 дахь минутад Феллайни тооны харьцааг нээсэн бол Лукаку 53 дахь минутад нэгийг нэмжээ. Харин 84 дэх минутад Рэшфорд гүйцээсэн байна. Энэ хэсгийн нөгөө тоглолт Португалийн “Бенфика” болон Оросын “ЦСКА” клубын хооронд болж, зочид 1:2-оор хожлоо.

Ингэснээр Оросын баг 3 оноо халаасалж, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 50 дахь минутад Сеферович тооны харьцааг нээсэн. Тэгвэл 63 дахь минутад Витиньо торгуулийн цохилтоос тоог тэнцүүлж, 71 дэх минутад Жамелетдинов хожлын гоол оруулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.