Б.Чимэдцэрэн 362.5 кг шахаж, дэлхийн рекордыг эвдлээ

Б.Чимэдцэрэн 362.5 кг шахаж, дэлхийн рекордыг эвдлээ

Филлипин улсын Манила хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын Азийн АШТ болсон билээ.  Энэ удаагийн ААШТ-д манай найман тамирчин оролцож, гурван алт, гурван мөнгө, нийт зургаан медаль хүртлээ. 

Тодруулбал, тэмцээний насанд хүрэгчдийн 120 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Б.Чимэдцэрэн, мастер-1 ангиллын 105 кг-д С.Баяртөгс, +120 кг-д Ц.Баярхүү нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа Манилагийн тэнгэрт эгшиглүүлэв.

Түүнчлэн насанд хүрэгчдийн 120 кг-д Т.Эрдэнэхүү, 105 кг-д Л.Бархасбаатар, мастер-1 ангиллын 105 кг-д С.Баяртөгс нар дэд байрт орлоо. Сонирхуулахад, тэмцээний 120 кг-ын жинд алтан медаль хүртсэн Б.Чимэдцэрэн цээжиндээ 362.5 кг-ыг шахсаар дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Энэ амжилтын өмнө Германы тамирчин 356.5 кг-ыг өргөснөөр дээд амжилтыг эзэмшиж байсан ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.