"Байерн" Германы суперцомд түрүүллээ

Германы Супер цом булаалдах "тулаан" өнгөрсөн шөнө боллоо. Супер цомын төлөө алдарт "Байерн Мюнхэн" клуб лигийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох "Боруссия Дортмунд"-тай тоглосон юм. Энэхүү тоглолтод хоёр баг үндсэн цагт 2:2-оор тэнцсэн. Улмаар торгуулын цохилтоор асуудлаар шийдэх болоход "Байерн" 5:4-өөр хожиж, Супер цом хүрлтээ.

Тоглолтын 12 дахь минутад "Боруссия Дортмунд"-аас Пулишич гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 18 дахь минутад Левандовски хариуг нь барьжээ. Улмаар 71 дэх минутад Обамеянг гоолдож, багтаа тэргүүлэл авчирсан ч 88 дахь минутад "Дортмунд"-аас Бюрки авто гоол оруулж, багийнхаа хожлыг үгүй хийжээ. 

Харин торгуулын цохилт цохиход "Боруссия Дортмунд"-аас Роде болон Бартра нар алдаж, "Байерн"-д хожих боломж олгосон байна.  Ийнхүү "Байерн" 2017-2018 оны улирлын эхний цомоо хүртлээ.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.