"ПСЖ" улирлыг хожлоор эхлүүллээ

Европын топ-5 лигээс хамгийн түрүүнд эхэлсэн нь Францын Лиг-1 билээ. Өнгөрсөн шөнө эхний тойргийн цөөнгүй хэдэн тоглолт боллоо. Тэр дундаа саяхан сүр дуулиантай наймаа хийж, Бразилын шилдэг тамирчин Неймарыг авсан Парис хотын "ПСЖ" клуб талбайдаа "Амень" клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. 

Ингэснээр улирлыг хожлоор эхлүүлж, гурван оноо халаасалсан юм. Тоглолтын 42 дахь минутад Кавани гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 81 дэх минутад Пасторе гүйцээж, багийнхаа хожлыг баталгаажуулжээ.  

Эхний тойрогт "Лион" клуб "Страсбур" багийг талбайдаа хүлээж авч, 4:0-ээр бутниргэлээ. Ингэснээр гоолын зөрүүгээр хүснэгтийг эхний тойргоос тэргүүлж байна. Тоглолтын 23, 61 дэх минутад Мариано Диас хоёрыг оруулсан бол 59, 90 дэх минутад Набиль Фекир дубль хийжээ.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.