Неймар "ПСЖ" клубт анхныхаа бэлтгэлийг хийлээ

Неймар

Хөлбөмбөгийн солилцоо наймааны түүхэнд рекорд үнэ тогтоосон Бразил довтлогч Францын "ПСЖ" клубт анхны бэлтгэлээ өчигдөр хийжээ.

Тэрбээр бэлтгэлийн дараа Парис хотын багын хөгжөөн дэмжигчидтэй уулзаж, албан ёсны танилцуулга хийсэн аж. Улмаар өчигдөр орой багийн сургалтад суужээ.

Европын топ-5 лигээс Францын лиг-1 хамгийн түрүүнд буюу өчигдөр эхэлсэн. Эхний тойрогт "ПСЖ" клуб "Амьен" багийн эсрэг тулах ёстой. Харин энэ тоглолтод Неймар оролцох боломжгүй болсон байна. Учир нь Францын Хөлбөмбөгийн холбоо Неймарын наймааны албан ёсны гэрчилгээг хүлээж аваагүй байгаа ажээ. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.