"Ливерпүүл" Аваргуудын лигт оролцохын төлөө "Хоффенхайм"-тай тулна

2017-2018 оны Аваргуудын лигт оролцох 32 багийн 22 нь аль хэдийнэ тодроод байгаа. Тэгвэл үлдсэн 10 эрхийн төлөөх 20 багийн өрсөлдөөн энэ сарын 15-наас эхлэх гэж байна. Аваргуудын лигийн урьдчилсан шатанд том багуудаас Английн "Ливерпүүл", Италийн "Наполи", Германы "Хоффенхайм", Испанийн "Севилья" зэрэг клубүүд өрсөлдөнө.

Тэгвэл урьдчилсан шатны сугалаагаар Английн "Ливерпүүл" клуб хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг "Хоффенхайм"-тай учраа таарлаа. Тэгвэл Испанийн "Севилья" Туркийн "Истанбул"-тай, Италийн "Наполи" Францийн "Ницца"-тай тоглохоор сугалаа татлаа. 

Аваргуудын лигийн урьдчилсан шатны эхний тоглолтууд энэ сарын 15, 16-нд, хариу тоглолт 22, 23-нд болно. 

Аваргуудын лигийн урьдчилсан шатны оноолт

Карабах (Азербайжан)- Копенгагене (Дани) 
APOEL (Кипр)- Славия Прага (Чех) 
Олимпиакос (Грек)-Риеке (Хорват) 
Селтик (Шотланд)-Астана (Казахстан) 
Хапоэль Беэр-Шева (Израйль)-Марибора (Словен) 
 
Стамбул Башакшехир (Турк) -Севилье (Испани) 
Янг Бойз (Швейцарь)- ЦСКА (Орос) 
Наполи (Итали)-Ницца (Франц) 
Хоффенхайм (Герман)-Ливерпүүл (Англи)
Спортинг (Португал)-FCSB (Румын) 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.