Английн "Манчестер Сити" клубээс үндсэндээ шахагдаад байгаа Франц хагас хамгаалагч Самир Насри "Ницца" руу явж магадгүй байна. "Сити" түүнийг 10 орчим сая фунтээр худалдахыг хүсч буй аж.
Насри "Сити"-гээс гэрээний дагуу долоо хоногт 180 мянган фунтын цалин авч байгаа. Түүний гэрээ 2019 он хүртэл үргэлжилнэ. Тиймээс сул цалин өгч байхаар бушуухан явуулах бодлого барьж байгаа аж. "Ницца"-гийн хувьд Итали довтлогч Марио Балотеллитэй гэрээгээ сунгасан. Мөн Аваргуудын лигийн урьдчилсан шатанд тоглох учраас багийнхаа хүчийг нэмэхийн төлөө ажиллаж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.