“Милан” Доннаруммад 50 саяын цалинтай 5 жилийн гэрээ санал болгожээ

“Милан” Доннаруммад 50 саяын цалинтай 5 жилийн гэрээ санал болгожээ

Италийн “Милан” клубын удирдлагуудтай тус багийн хаалгач Жанлуижи Доннаруммагийн агент  Мино Райоло уулзах юм байна. “Милан” багийнхаа залуу хаалгачтай 50 саяын цалинтай 5 жилийн гэрээ байгуулахад бэлэн байгаа ажээ. Гэхдээ татварын өмнөх байдлаар 50 саяын цалин амалж буй аж.

Доннаруммагийн “Милан”-тай байгуулсан гэрээ 2018 онд дуусах боловч тэрбээр сунгахаас татгалзсан юм. Түүнийг “Реал” авахаар идэвхтэй сонирхож байгаа. Доннарумма 2015 онд Сери А лигт эхний тоглолтоо хийсэн. Өнгөрсөн улиралд “Милан”-ы төлөө 41 тоглолтод оролцсон юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.