“Арсенал” Санчесыг явуулбал Ляказеттыг авахыг оролдоно

“Арсенал” Санчесыг явуулбал Ляказеттыг авахыг оролдоно

Английн “Арсенал” клуб Францийн “Лион”-ы довтлогч Александр Ляказеттыг  сонирхож эхэлжээ. Лондоны баг өнгөрсөн жилийн зуны солилцоо наймааны цонхоор өдгөө 26 настай довтлогчийг авахаар хөөцөлдөж байсан удаатай. Энэ зун ч дахин оролдлого хийх бололтой.

Хэрвээ Алексис Санчес “Арсенал”-ыг орхих л юм бол Арсен Венгер “Лион”-тай наймаа хийх ажээ. “Их буучид” Александр Ляказеттын төлөө 40 сая евро дээр нэмээд урамшуулал өгөхөд бэлэн байгаа юм байна.  Ляказетт энэ зун “Атлетико” руу явахыг хүсч буйгаа мэдэгдсэн ч Мадрид хотын баг наймаа хийх эрхээ хасуулсан. Тэрбээр Испани руу явж болох хэдий ч 2018 он хүртэл тоглохгүй билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.