Мбаппегийн төлөө “Манчестер Юнайтед” 130, “Арсенал” 126 сая евро санал болголоо

Мбаппегийн төлөө “Манчестер Юнайтед” 130, “Арсенал” 126 сая евро санал болголоо

Энэ улиралд Европын тавцанд тун ч давгүй тоглосон “Монако” клубын довтлогч Килиана Мбаппегийн төлөө Испанийн “Реал Мадрид” болон Английн багууд өрсөлдөж байгаа билээ. “Реал” одоогоор түүнийг авах магадлал хамгийн өндөр байна. Учир нь Эзэн хааны баг өдгөө 18 настай довтлогчийн төлөө 135 сая евро санал болгочихоод байгаа аж.

Radio Montecarlo-гийн мэдээлж байгаагаар Английн “Манчестер Юнайтед” 130, “Манчестер Сити” 120 сая еврогийн санал тавьж байгаа юм байна. “Арсенал” ч гэсэн түүний төлөөх өрсөлдөөнөөс хоцроогүй. “Их буучид”-ын дасгалжуулагч Арсен Венгер Франц руу гүйдэлтэй болсон аж.

“Монако” Мбаппегийн төлөө 100 сая еврогийн санал тавихад нь “Арсенал”-д зөвшөөрөөгүй. Тиймээс одоо 110 сая фунт буюу 126 сая еврогийн санал тавина хэмээн Daily Mail мэдээлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.