Хүлэгүүд аваргаллаа...

Хүлэгүүд аваргаллаа...

Хоёр хоногийн өмнө болсон цувралын тав дахь тоглолтонд туршлагатай Хүлэгүүд олон онооны зөрүүтэй ялалтыг байгуулаад байсан билээ. Хэрвээ өнөөдрийн тоглолтонд Хүлэгүүд ялалт байгуулсан тохиолдолд тэдний хувьд 18 дахь удаагийн Ниссан дээд лигийн аваргаар тодрох байсан бол Ирвэсүүд ялалт байгуулсан тохиолдолд шийдвэрлэх долоо дахь тоглолтыг гаргах боломжтой байлаа.

Өнөөдрийн тоглолтын өмнө Ирвэсүүдийн дасгалжуулагч О.Баярцогт багтайгаа нэгдсэн сайн мэдээтэй тоглолтыг эхлүүлсэн хэдий ч нэгдүгээр үе тэр чигтээ Хүлэгүүдийн хэмнэлд өндөрлөлөө. Эхний үеи 25-11-ээр дууссан бөгөөд Хүлэгүүдийн тоглогчдын алсын зайн шидэлт хурдан довтолгоонууд нүд гүйцэхийн аргагүй байлаа. Харин Ирвэсүүдээс ОУХМ Д.Мөнхтүвшин багийнхаа бүх оноог авсан бөгөөд багийн хамгаалалт довтолгооны шилжлт тун хангалтгүй байлаа.

Хоёрдугаар үе мөн л эхний үеийхтэй адил дүр зурагтай өндөрлөсөн бөгөөд Хүлэгүүдийн 16 онооны давамгайлал 25 болтолоо холдоод байлаа. Хүлэгүүдийн бүх тоглогчид талбайд тоглосон минут бүрдээ үр дүнтэй тоглолтыг үзүүлж байснаас хамгаалагч Б.Батжавхлан илүү онцгой байлаа. Түүний хувьд 13 оноо 3 оновчтой дамжуулалт 3 бөмбөг таслалт гүйцэтгэн эхний хагаст бүх тоглогчдыг тэргүүллээ. Мөн энэхүү тоглолтын эхний хагас хоёр багуудын зургаан цуврал тоглолтонд гарсан хамгийн хол онооны зөрүүтэй болон тэмдэглэгдэн үлдлээ.

Харин гуравдугаар үед залуу Ирвэсүүд 20 гаруй онооны зөрүүг ердөө 7 оноо болгон ойруулж итгэмээргүй нэгэн үеийг дуусгалаа. Гуравдугаар үеийн байдлаар Н.Барнес 17 оноо, Д.Мөнхтүвшин 17 оноо, Эйжэй Уэст мөн 17 оноотойгоор үеийг дуусгалаа. Харин эсрэг багаас өнөөдөр тун гайхалтай байсан Б.Батжавхлан нурууны гэмтэлээ сэдрээн сэлгээний сандалд шилжээд байсан нь онооны зөрүү ойртох гол шалтгаануудын нэг боллоо.

Дөрөвдүгээр үе эхлээд удаагүй байхад ОУХМ М.Отгонмөнх гурван онооны шидэлтээ оновчтой болгон онооны зөрүүг 10 болгон холдуулсан бөгөөд залуу Ирвэсүүд энэхүү онооны зөрүүг тоглолтын төгсгөл хүртэл ойртуулах гэж хичээсэн ба тоглолтын төгсгөлийн гурван секүнтэд залуу Ирвэсүүд онооны зүрүүг ердөө хоёр болгоод байснаас гадна ОУХМ Б.Билгүүн маш чухал хоёр чөлөөт шидэлтээ хоюуланг нь оновчтой болгон гайхалтай нэгэн тоглолтын эцсийн цэгийг тавьлаа.

Ийнхү тоглолт 84-78–аар өндөрлөсөн бөгөөд СБЛ Хасын Хүлэгүүд багийн хувьд МСБХ-ний дээд лигийн тэмцээнд дөрөвдэхь түрүүгээ авч чадлаа. Зургаадахь тоглолтонд Хүлэгүүдийн ОУХМ Т.Санчир, ОУХМ Б.Билгүүн, Б.Батжавхлан тэргүүтэй таван тоглогч 10-аас дээш оноо авч багаараа жигд ажилласан бол Ирвэсүүдээс ОУХМ Д.Мөнхтүвшин, Н.Барнес, Эйжэй Уэст нар 15 буюу түүнээс дээш оноог авлаа.

Улирал плэй оффын туршид гайхалтай байж лигийг өнгөлсөн СБЛ Хасын Хүлэгүүд багийн эзэд, тоглогчид, хөгжөөн дэмжигчидэд бүгдэд нь халуун баяр хүргэе. Мөн тэдэнтэй финалд маш сайн өрсөлдсөн Этүгэн Ирвэсүүд багийн залуучуудыг онцлохгүй байхын арга үгүй билээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.