Азиан Томас 4-р үе болон нэмэлт цагт 29 оноог авч, Бостон хожил байгууллаа

Азиан Томас 4-р үе болон нэмэлт цагт 29 оноог авч, Бостон хожил байгууллаа

Плэй-Оффын хоёр шатны цувралын хоёр дахь тоглолт Бостон Селтикс талбай дээрээ Вашингтон Уйзардс багтай тоглолоо. Эхний үед Вашингтон 42 оноог авч эсрэг багтаа 29 оноог алдсан бол хоёрдугаар үед онооны зөрүү 10-аар ойртжээ. Шийдвэрлэх үед Азиан Томас гайхалтай тоглолт үзүүлж 114-114 харьцаагаар тэнцжээ. Нэмэлт цагт Бостон Селтикс гайхалтай тоглолтыг үзүүлж 15 оноог авч эсрэг багтаа ердөө таван оноог алджээ.

Азайя Томас тоглолтын 4-р үе болон нэмэлт цагт нийт 29 оноог авч тоглолтыг 53 оноотой дуусгаснаар Бостон Сэлтикс цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Түүнд Ал Хордорд 15, Жей Гроудэр, Авери Бредли нар 14 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Жон Уолл 40 оноогоор багаа тэргүүлсэн бол Маркефф Моррис 16 оноогоор тусалжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.