Роналдо Аваргуудын лигийн хасагдах шатанд хоёр дараалан хет-трик хийсэн анхны хөлбөмбөгч

Роналдо Аваргуудын лигийн хасагдах шатанд хоёр дараалан хет-трик хийсэн анхны хөлбөмбөгч

Аваргуудын лигийн хагас шигшээ шатанд Испанийн алдарт “Реал Мадрид” клуб нэг хотын баг болох “Атлетико Мадрид”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авчихаад байгаа билээ. Энэ тоглолтод “Реал”-ын довтлогч Криштиано Роналдо хет-трик хийж, багтаа ялалт авчирсан. Ингэснээр Роналдо сүүлийн гурван тоглолтод 8 гоол орууллаа. Тэрбээр “Байерн”-ы эсрэг 5, “Атлетико”-гийн гурвыг хийж байгаа юм.

Мөн тэрбээр Аваргуудын лигийн түүхэнд хасагдах шатанд хоёр тоглолт дараалан хет-трик хийсэн анхны хөлбөмбөгч боллоо. Түүнээс гадна тэрбээр Роналдо Аваргуудын лигийн хагас шигшээ шатны мэргэн бууч болллоо. Өмнө нь “Реал”-ын алдарт довтлогч Альфредо Ди Стефано 11 гоол оруулсан байсан бол Роналдо 13 болгож, түүний рекордыг эвдсэн юм.

Тэр ч байтугай Роналдо Мадридын дербид хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгч боллоо. Португал эр “Атлетико”-гийн хаалганд 21 гоол оруулчихаад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.